fitness
  • 126 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-02

“Hiromasa Convention” үзэсгэлэнгийн компани, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн” худалдааг 2024 оны 12 сарын 28-наас 2025 оны 1-р сарын 5-ны өдрүүдэд Эрээн хотын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд, манай улсаас 40 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч ААН-үүд арьс ширэн гутал, цүнх, ноос ноолууран нэхмэл хувцас, оёмол хувцас, дээл, үнэт эдлэл, хатаасан мах, зөгийн бал, цай, бэлэг дурсгал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.

Мөн Хятад, Пакистан, Непал, Энэтхэг, Солонгос зэрэг улсаас оролцож нийт 180 гаруй ААН бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж буй.

Эрээн хотын үзэсгэлэн нь өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд шинэ зах зээл нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамгийн зардал багатай, ойрхон, монгол бараа бүтээгдэхүүнийг харьцангуй хэрэглэх сонирхолтой, Эрээн хот төдийгүй цаашлаад ӨМӨЗО-ны бусад хотуудад түншийн холбоо тогтоох, борлуулалтаа нэмэгдүүлэх том боломж олгодог аж.

Эх сурвалж: МҮХАҮ

Бусад мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох санлыг 100,000 иргэн дэмжвэл хууль санаачлагдан, хэлэлцэгдэнэ

НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох санлыг 100,000 иргэн дэмжвэл хууль санаачлагдан, хэлэлцэгдэнэ

d.parliament.mn-д "Санал асуулга" гэх хэсэг нэмж, цахим өргөдөл гомдлын системийн туршилтыг өнөөдрөө

Идэр, Тэс голын хөндийгөөр өнөө шөнөдөө 45-50 градуст хүрнэ

Идэр, Тэс голын хөндийгөөр өнөө шөнөдөө 45-50 градуст хүрнэ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 22-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч э

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн