fitness
  • 126 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-02

Хилийн боомтуудын 2025 оны 1 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Монгол Улсын агаарын замын Чингис хаан боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу, төмөр замын Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Монгол Оросын хилийн Цагааннуур, Ханх, Ульхан боомтууд 1 дүгээр сарын 1-8-ны өдрүүдэд,
  • БНХАУ-ын талаас тус улсын Хаврын баяр буюу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд
  • Тэс, Арцсуурь боомтууд 2025 оны 1 дүгээр сарын 1-4-ны өдрүүдэд тус тус түр хаана.

Монгол, Хятадын хилийн боомтуудыг түр хаах хуваарийн санал одоогоор ирээгүй байгаа аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн