Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025.02.15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.
Тайлан гаргахад:
- Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
- Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
Шаардлагатай тохиолдолд:
a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
b. Орлого нотлох баримт
Хэрэв таны хүүхэд гадаадад сурдаг бол:
- Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
- Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/
Шаардлагатай тохиолдолд:
c. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
d. Орлого нотлох баримт
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.
Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно. Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол:
- Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
- Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
- Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.
Татвар төлөгч иргэн 2025.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.