fitness
  • 462 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-02

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 6 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой.

Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025.02.15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

Тайлан гаргахад:

  1. Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг  /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
  4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
  5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/
  2. Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.

Амьдран суух зориулалттай байр, орон сууц барьсан бол:

  • "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  • "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Бусад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чинг

Борооны ус зайлуулах шугамын угсралт 85 хувьтай байна

Борооны ус зайлуулах шугамын угсралт 85 хувьтай байна

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Багшийн хөгжлийн ордны урд туслах зам дагуух борооны ус зайлуулах шу

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн