fitness
  • 171 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-06

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр -7…-9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно.

Салхи 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

6-8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн