fitness
  • 87 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-07

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр /2025.01.06/ боллоо.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын 21 гишүүн ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн энэ өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлттэй танилцан, хуулийн төслийг өргөн мэдүүлсэн Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хууль зүйн дүгнэлтэд тусгасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, илүү боловсронгуй болгох асуудлыг хөндөн ярилцав.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн ажлын хэсгийн гишүүдэд хуулийн төсөлтэй холбоотой саналаа томьёолон ажлын хэсэгт ирүүлэхийг үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Бусад мэдээ

9 сарын 1-нд дараах сургуулиуд хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх хичээл заана

9 сарын 1-нд дараах сургуулиуд хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх хичээл заана

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуул

НӨАТ-ын СУГАЛАА: Супер азтан хоёр тодорч, 5-30 сая төгрөг авахаар боллоо

НӨАТ-ын СУГАЛАА: Супер азтан хоёр тодорч, 5-30 сая төгрөг авахаар боллоо

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр са

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн