fitness
  • 163 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-20

Нийслэлд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн.

Харин жолооч та автомашиныхаа албан татварыг тавдугаар сарын 31-ны дотор төлөх үүрэгтэйг нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа. Өмнө нь улсын дугаарын сүүлийн орноос хамаарч тухайн сардаа төлдөг байв. Уг журам нэгдүгээр сарын 1-нээс цуцлагджээ.

Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны апликейшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг дээрх хуулийн хугацаанд нь багтаан хуваан төлж болдог гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн