fitness
  • 91 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-23

АНУ-ын Лос Анжелест дахин шинэ түймэр дэгдэж, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж эхэллээ.  

Эхний байдлаар орон сууц болон барил байгууламжууд түймэрт өртөөгүй ч 19 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түймрийн утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, тус хэсгийн гол хурдны замыг хаасан байгаа учраас хүндрэл үүсч мэдэхээр байгаа гэнэ. 

Тус хотод энэ сарын эхээр дэгдэж эхэлсэн том түймрүүд одоо ч бүрэн унтраагүй байгаа учраас ийн шинэ түймэр гарах эрсдэл үүсгэж байгаа юм байна.   Албаныхан түймэрт өртөөд байсан ихэнх хэсгүүдийг хяналтдаа авсан хэмээн мэдэгдэж буй. 

Энэ түймэр Лос Анжелесийн түүхэн дэх хамгийн өндөр хохиролтой түймэр бөгөөд нийт 28 хүн амиа алджээ. 

Тус бүс нутагт түймэр хурдацтай тархаж байгааг хүчтэй салхи, ган гачиг зонхилж байгаа нь ургамлыг маш их хуурайшуулж, амархан, хурдан шатах нөхцөл бүрдүүлсэн гэж албаныхан тайлбарлаж байна. 

Эх сурвалж: Reuters

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн