fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-24

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна. Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явах юм.

Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч зална.

Талийгаачийг хүндэтгэн Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 цэргийн алба хаагчид алхах юм.

Пунсалмаагийн Очирбат агсныг таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлаад байгаа юм

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн