Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгороор -23...-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Туул, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -18…-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -19…-21 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -25 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Салхи 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар 2-р сарын 1, 2-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.