УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ олон хоног амардаг байх төсөл боловсруулжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд энэ төслийг танилцуулна.
Хуулийн төсөлд зааснаар нэг жилд нийтээрээ амардаг 16 хоногоос шаардлагагүй өдрүүдийг хасаж, зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сараар илүү хоног амарч, тэмдэглэх юм байна.
Энэ онд Цагаан сарын шинийн нэгэн тасарсан, шинийн хоёрон аргын тооллын гуравдугаар сарын 1-ний өдөр тохионо. Гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарна. Гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүд нь амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байгаа юм.