fitness
  • 118 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 21 цагийн өмнө

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Менингококкт халдвар нь том дуслын халдвар. Тэгэхээр өвдсөн хүнтэй нэг метрийн дотор ойр байсан хүн л халдвар авах эрсдэлтэй. Тэрнээс цааш нэг гэр байдаггүй, нэг ангид суралцдаггүй хүүхдүүд өвдөх эрсдэл бага. Тиймээс сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэхэд тухайн ангид үзлэг хийж, тухайн ангийг л өрхийн эмчийн хяналтад 10 хоног авдаг.

-Томуугийн тархалт өндөр байгаа. Энэ үед менингитийн халдвар тархвал орны хүрэлцээ хэр байгаа вэ?
-Менингококкт халдвар цаг минутаар хүндэрдэг учир улсын хэмжээнд бүх эмнэлэг тусгаарлах өрөөг бэлдсэн. Тусгаарлах өрөөнд тусгаарлан эмчилнэ. Хүүхэд ирсэн даруйд шинжилгээ авч, эмчилгээ эхлүүлдэг. Сэжигтэй тохиолдолд ирлээ гэхэд шинжилгээ авч, эмчилгээ эхэлдэг. Тэр даруйд голомтыг тогтоох ажлууд эхэлдэг.

Сүүлийн тохиолдлуудыг харж байхад иргэдийн дийлэнх хувь нь 10-аас дээш цагийн дараа эмнэлэгт ханддаг. Цаг алдах нь хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өндөр халуурснаас хойш 6-8 цагийн дотор биед тууралт гарна. Тууралт гарснаас хойш 10-аад цагийн дотор шоконд орох тийм хурдтай явагддаг өвчин. 

Ч.УРТНАСАН: МЕНИНГИТЭЭС СЭРГИЙЛЭХ ОЛОН ХҮҮХДИЙГ ХАМРУУЛСАН ВАКЦИН БАЙДАГГҮЙ

Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж  байна. Иймд хүүхдийг үнсэхгүй байхыг  ХӨСҮТ-ийн эмч нар анхаарууллаа.

Есөн настай хүүхэд менингитийн улмаас нас барсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Энэ мэдээллийг ХӨСҮТ-ийн эмч нар үгүйсгэв.

ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан, 2025 он гарсаар Налайхад менингитийн нэг тохиолдол батлагдаж, харамсалтайгаар нас барсан. ХӨСҮТ-д сэжигтэй хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний хариу 2-р сарын 4-6-нд гарна. 

Голомт гарсан тохиолдолд тархвар судлалын заалтаар ойрын хавьтлуудыг хамгийн түрүүнд тогтооно. Менингитийг үүсгэгч нян хоолойн орчимд 2-8 хоног байдаг. Мөн насанд хүрэгчдийн 15 хувь нь менингитийн эрүүл нян тээгчид байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй, өвчлөл илрэхгүй атлаа гадагшаа нян тарааж байдаг. Иймд урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хоолой зайлах. 

Эрүүл нян тээгчийг илрүүлэх хэцүү. Хүйтэн юм уухад хоолой нь сэрвэгнэж, тороод байна гэдэг хүмүүс бий. Тэр хүмүүс нян тээгч байх магадлал өндөр. Менингококкийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл 24 цагийн дотор ойрын хавьтлыг тогтоож, химич сэргийлэлт хийдэг. Ингээд олныг хамарсан уу, анги, цэцэрлэг дотор тархсан уу? гэдгийг тогтоосны дараа дархлаажуулалтыг хийдэг. 

-Менингитээс сэргийлэх товлолт вакцин байдаг уу?

-Энэ халдвараас сэргийлэх олон хүүхдийг хамруулсан вакцин байдаггүй. Менингококк вирусийн вакциныг тархвар судлалын заалтаар голомтод хийдэг. Халдварын голомт гарсан тохиолдолд тухайн голомтын ойрын хавьтлуудад вакцин хийдэг. 

Дэлхий нийтээр дархлаажуулалтын нэгдсэн сан байдаг. Манай улсад ийм хүрээний үүсгэгч байна гэсэн мэдээллээ өгсний дараа вакцныг тараадаг. Манай улс хүсэлтээ өгсөн, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран захиалаад байна. 

Том дуслын халдвар тул өвдсөн хүнтэй нэг метрийн дотор ойр байсан хүмүүс халдварлах эрсдэлтэй. Ханиад томуу шиг тархалт ихтэй биш.   

-Хувийн эмнэлэгт менингитийн вакцин хийж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Хоёр жилийн өмнө нэг хувийн эмнэлэгт хийж байсан. Сүүлийн нэг жилд хувйн эмнэлэгт вакцин хийж байна гэсэн мэдээлэл ирээгүй байна. 

Менингококкт халдвар нь том дуслын халдвар. Тэгэхээр өвдсөн хүнтэй нэг метрийн дотор ойр байсан хүн л халдвар авах эрсдэлтэй. Тэрнээс цааш нэг гэр байдаггүй, нэг ангид суралцдаггүй хүүхдүүд өвдөх эрсдэл бага. Тиймээс сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэхэд тухайн ангид үзлэг хийж, тухайн ангийг л өрхийн эмчийн хяналтад 10 хоног авдаг.

-Томуугийн тархалт өндөр байгаа. Энэ үед менингитийн халдвар тархвал орны хүрэлцээ хэр байгаа вэ?
-Менингококкт халдвар цаг минутаар хүндэрдэг учир улсын хэмжээнд бүх эмнэлэг тусгаарлах өрөөг бэлдсэн. Тусгаарлах өрөөнд тусгаарлан эмчилнэ.

Хүүхэд ирсэн даруйд шинжилгээ авч, эмчилгээ эхлүүлдэг. Сэжигтэй тохиолдолд ирлээ гэхэд шинжилгээ авч, эмчилгээ эхэлдэг. Тэр даруйд голомтыг тогтоох ажлууд эхэлдэг. Сүүлийн тохиолдлуудыг харж байхад иргэдийн дийлэнх хувь нь 10-аас дээш цагийн дараа эмнэлэгт ханддаг. Цаг алдах нь хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өндөр халуурснаас хойш 6-8 цагийн дотор биед тууралт гарна. Тууралт гарснаас хойш 10-аад цагийн дотор шоконд орох тийм хурдтай явагддаг өвчин. 

Бага насны хүүхэдтэй айлууд халууны шилтэй болмоор байна. Хүүхдийнхээ халууныг үзэж, хянахгүй байна. Хүйтэн халууралт гэж байдаг. Бие халуун оргихгүй атлаа халуурах тохиолдол байдаг. Ийм үед биеийг нь үзээд халуураагүй байна гээд тоохгүй орхидог. Мөн хүүхэд өндөр халуурч байна уу, бие нь сулбайж байна уу гэж ажиглах ёстой. Хүүхэд хүндрэх тусам улам сулбайж, унтаа байдалд ордог. Тиймээс хүүхдэдээ халамж анхаарал сайн тавиарай.

Эмийн сангуудад хоолой зайлах уусмал байдаг. Түүгээр өглөө, оройдоо хоолойгоо зайлаарай. Байнга нэг бодисоор зайлбал дасал болдог учир нэг уусмалаар 10 хоног зайлаад, уусмалаа солих нь зөв. Бага насны хүүхдэд бүлээн шингэн сайн уулгах хэрэгтэй.  

Менингококкт халдвар 30-35 хэмд үржих таатай нөхцөл болдог. Нэг балга ус уухад л энэ орчин өөрчлөгддөг учир аль болох бүлээн, халуун шингэнийг хүүхдэд уулгах хэрэгтэй гэж зөвлөв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн