fitness
  • 54 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) өнгөрсөн долоо хоногт Булган, Эрдэнэт, Дархан-Уул болон Сэлэнгэ аймгуудад “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт нээлттэй үйл ажиллагааг зохион байгууллаа.

Прокурорын байгууллагаас мэдээлснээр, зорчих эрхийн хүрээнд цахим гавд ашигладаг батарейнаас үүдэлтэй зорчих эрхээ хасуулсан хүний гар шархлах эрсдэл гарч байна. Мөн тухайн хүн зүүх гавныхаа төлбөрийг өөрөө төлдөг учир давхар шийтгэл хүлээж байна гэв.

Тус аймагт залилан, хулгай, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хүүхэд мансуурсан, ахуйн хэрэглээний газ үнэрлэж амь насаа алдсан тохиолдол ч гарчээ. Мөн иргэдийн шилжилт, суурьшилтай холбоотойгоор гэмт хэргийн гаралт 30-42 хувиар өсөж, ачаалал нэмэгджээ

Өнгөрсөн хоёр жилд цахимаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туршилт явуулсан бөгөөд цаашид энэ туршлагыг хэрэгжүүлснээр цаг хэмнэх үр дүнтэй болохыг прокурорууд онцолсон байна. Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд тусдаа мэргэшсэн прокурор ажиллуулах ажлыг эхлүүлж байгааг мэдэгдэв.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа цаашид хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах, бодитой үр дүнд хүрэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Эх сурвалж: ХЭҮК

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн