fitness
  • 56 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагуудад хог хаяхыг хориглох шийдвэр гарчээ.

Үүнтэй холбоотойгоор хог хаягдлыг тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлжээ. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр "Энэхүү шийдвэрийг дүүрэг, хороодын Засаг дарга нар хариуцан ажиллана. Дахивар хог авах савуудыг байршуулж, ангилан ялгасан хогийг зориулалтын машинаар шөнийн цагаар тээвэрлэнэ. Уг шийдвэрийг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлж эхэлнэ.

Зарим иргэд машины цонхоор тамхины ишээ хаях, зориулалтын бус газар хог тавьж байгаа мэдээллийг иргэд хороо, дүүрэгтээ мэдэгдэж хамтарч ажиллах шаардлагатай. Олон нийтийн газар биеэ зөв авч явах, олон нийтийг урилж байгаа юм. Мөн цэцэрлэг, сургуулийн боловсролын хөтөлбөрт хогоо хогийн саванд хаях зэргийг оруулахаар ажиллаж байна" гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн