Монголын боловсролд анх удаа 2016 оноос ахлах ангийн суралцагчдад санхүү, бизнесийн системтэй мэдлэг олгох “Бизнес судлал” хөтөлбөрийг сонгон судлах боломжтой болсон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 900 гаруй суралцагч, medle цахим сургуульд сонгон судлах хөтөлбөрөөр 1168 суралцагч судалж байна.
Ахлах ангид дараах санхүүгийн суурь ойлголт, мэдлэгийг олгож байна.Үүнд:
- X ангид: Хувь хүн өөрийн санхүү хуримтлалаа хэрхэн бий болгон удирдах, захиран зарцуулах, арвижуулах талаар...
- XI ангид: Суралцагч өрхийн санхүү, бизнесийг хэрхэн удирдахад суралцан, хөрөнгө хэрхэн бий болгох, төлөвлөх, захиран зарцуулах, ашиг алдагдлаа тооцох, тооцоолох арга, аргачлалд суралцах...
- XII ангид: Аж ахуй эрхлэгчид хөрөнгөө ямар арга хэлбэрээр бий болгон удирдах, захиран зарцуулах, бусадтай холбоо тогтоон хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлдэг, ашиг орлого, алдагдлаа тооцох, тооцоолох, ногдол ашгаа хэрхэн хуваарилах, хувьцаагаа худалдах зэрэг үйл үйлдлийг судлан, дүн шинжилгээ хийх, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх замаар бизнесийн арга ухаанд суралцах...гэх мэт мэдлэгийг олгоно.