fitness
  • 145 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгохоор шийдвэрлэсэн.

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-ын талтай 2025 оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд эцэслэн зурахаар болсныг АҮЭБ-ийн сайд мэдэгдлээ.

Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлэх төлөвтэй байна. Санхүүжилтийг нүүрсээр биш "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаргах аж.

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэжээ гэж Зам тээврийн яам мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн