Монгол Улс энэ оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23.1 хувиар багассан байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 889.7 сая ам.доллар буюу 87.3 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 72.6 сая ам.доллар буюу 7.1 хувь, амьд мал, амьтад, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 12.7 сая ам. доллар буюу 1.2 хувийг эзэлжээ.
Эдгээр нь экспортын дүнгийн 95.7 хувийг бүрдүүлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.