fitness
  • 158 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-12

МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын 10 гаруй улс орны шилдэг 28 оролцогчдын нарийн хийцлэл бүхий мөсөн сийлбэрийг толилуулна. Мөн сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг илэрхийлэх үзүүлэн тоглолт, боловсролын оролцоот хөтөлбөр зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулах юм.

Фестивальд хүрэлцэн ирснээр:

  • “Шинэлэх ёс” өргөө;
  • “Цагаан сар” өргөө;
  • “Түүхэн хөгжим” өргөө;
  • “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
  •  “Язгуур урлаг”-ийн өргөө;
  • “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
  • “Тэмээн жин” өртөө;
  • “Цаатан” өртөө;
  • “Эрдэнэт сүрэг” өртөө;
  • “Халх”, “Казах”, “Буриад” угсаатны өргөө;
  •  “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлох боломжтой.

Мөн түүнчлэн мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтойгоос гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилоорой.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн