Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд 17 аймаг, Улаанбаатар хот; идэвхжлийн түвшинд дөрвөн аймаг байна.
Эзлэх хувь - Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 6% нь томуу, томуу төст өвчинтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 19% нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна.
Насны байдал - Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор болон амьсгалын замын цочмог халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн дотор зонхилж байгаа нас 15, үүнээс 5 хүртэлх насныхан илүүтэй эзэлж байна.
Алаг цоог дэгдэлтийн түвшин: 17 аймаг Улаанбаатар хот
Идэвхжлийн түвшин: Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай.
Шинжилсэн сорьцод томуугийн A(H1N1), АЗСВ, риновирус, бокавирус, иж томуугийн вирус, улирлын коронавирус тодорхойлжээ.
Давамгайлан орчилд буй вирус: Амьсгалын замын синцитиаль вирус, риновирус, улирлын томуугийн А(H1N1)pdm09