fitness
  • 216 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-14

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаа нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор хотын А бүсэд түрээсийн төлбөргүйгээр оролцох боломжтойгоороо онцлог юм. Тодруулбал, өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаагаар нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөнгөн урсгалыг дотоодын эргэлтэд оруулсан бөгөөд 230 мянга гаруй иргэд үйлчлүүлжээ. “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нь хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт үргэлжилнэ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн