fitness
  • 88 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-17

Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан Үндэсний үйлдвэрлэгч брэндүүд нэгдэж үйлдвэрийн үнээр хамтарсан багц гаргаж байгаа билээ. Бидэнд нэгэнтээ танил болох Өгөөж, Сүү, Монконди, Амтшил, Урбанек зэрэг брэндүүдийн хамгийн анхны хамтарсан багц бөгөөд хэрэглэгчдэд тулгамдаж буй санхүүгийн асуудал болон хүргэлтийг цогц шийдэж өгсөнөөрөө онцлогтой юм.

Юуны өмнө уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сар шинийн босго дөхөхөд хүүхэд балчраас эхлэн хөгшин буурлууд маань цагаан сарын бэлтгэл ажлыг ханган, дор бүрнээ завгүй байдаг билээ. Билгийн тооллоор шинээр айлчлан ирж буй оноо угтан шинийн нэгний өдөр өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь Монголчууд бид хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагтай золгосны баяр хэмээдэг. Тэгвэл орчин цагт их хотын түгжрэл болон үнийн хэт хөөрөгдөл Цагаан сарын баярт ихээхэн хүндрэл авчирч байгаа нь бидний давах ёстой хатуу ширүүн хаврын даваа болж байгаа юм.

Залуус өвөө эмээ, аав ээждээ туслалцаа үзүүлэн амралтын өдрөөрөө Цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон бусад боломжийн үнэтэй, чанартай гэсэн бүхий л газруудаар хэсэн сэтгэлд нийцэх бүтээгдэхүүн хайсаар бүтэн өдрийг түгжирсээр, таалагдсан бүтээгдэхүүн сонгож чадалгүй дуусгадаг. Заримдаа үр хүүхдээ харж хандах, ажил хичээлтэй завгүй өдрийг өнгөрөөдөг учир тэр бүр Цагаан сарын бэлтгэлд нь бүрэн туслалцаа үзүүлж чадахгүй үе олон бий. Тэгвэл бид үүнийг яаж шийдсэн бэ?

Амар багц нь Монголын томоохон үйлдвэрлэгчдийн найдвартай бүтээгдэхүүнийг, хямд үнээр авах алтан боломж бөгөөд Цагаан сарын баярын ширээг дараах 5 брэндийн бүтээгдэхүүнгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Өгөөж чихэр боов ХК-ийн зүгээс Аравнайлсан шар тостой хэвийн боов, еэвэнг багцад оролцуулсан бол Сүү ХК нь цагаан сарын шинийн нэгний өглөөний гол идээ ундаа болох Шимт цэвэр үнээний сүү мөн тавгийн идээний гол чимэглэл болох Хорхой ааруулыг багцад нийлүүлж байгаа юм.

Сүүлийн үед Alpen Gold шоколадны брэндийг бут цохин гарч ирж буй Монконди нь Нандин гэх могой жилд зориулсан савлагаатай шоколадтай чихэр болон Just Choco шинэхэн шоколадыг багцад чимэг болгон оролцууллаа. Мөн Амтшил брэндийн буузтай төгс зохицох Урбанек брэндийн алаг салад, даршилсан том огурцы болон мөөг, саримс зэрэг бүтээгдэхүүн орж байгаагаас гадна ширээний чимэг болсон ганган шилтэй бөөрөлзгөнө, аньсны өтгөрүүлсэн шүүс орсон билээ. 

Хүйтэн усанд найруулахад ундаа болдог, халуун усанд найруулан дархлаа дэмжих бэлдмэл болдгоороо онцлогтой.

Хүргэлт болон төлбөрийн нөхцөл:
Хүргэлтийн хамгийн цогц шийдэл бүхий Freshpack компанитай хамтарсан бөгөөд та апп-аараа захиалгаа хийгээд гэртээ хүргүүлээд авах боломжтой. Цагаан сарын хөнгөнөөс хүнд бүхий л барааг Freshpack-ийн залуус маань таны гэрийн үүдэнд бүрэн бүтэн хүлээлгэж өгөх юм. Мөн үүний зэрэгцээ та Storepay ашиглан төлбөрөө 4 хуваах боломжтой нь энэ багцийн бас нэг томоохон давуу тал ба урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй авах боломжийг давхар олгож байгаа юм.

Та дараах линкээр Freshpack апп-аа татаад Storepay-д бүртгэлтэй дугаараараа бүртгүүлээрэй. 

Апп татах холбоос: onelink.to/26dpdj

Хөхөгчин могой жил танд болон танай гэр бүлд оргилсон амжилт, эрүүл мэнд, энх амгаланг авчрах болтугай хэмээн хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн