Онцгой байдлын байгууллагад сүүлийн 5 жилийн хугацаанд 15,000 орчим объектын гал түймрийн дуудлага иржээ. Энэ гал түймэрт 247 иргэн түлэгдэж, 310 иргэн өртөж нас барсан. Жилийн дунджаар аваад үзвэл онцгойд жил 3000 орчим дуудлага ирж, 1200 орчим гэр, байшин өртсөн гэх статистик мэдээлэл байна.
Объектын гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмчид гарчээ. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг аваад үзвэл дийлэнх буюу 53 орчим хувь нь санамсар, болгоомжгүй байдлаас, 36 хувь нь цахилгаантай холбоотой байна.
Статистикаас дүгнэхэд Улаанбаатарт гарч байгаа нийт объектын гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу амины орон сууц, монгол гэрт гарчээ. Баяр амралтын өдрүүдэд объектын гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгсэл, гэр орныхоо аюулгүй байдалд анхаарал хандуулахыг онцгой байдлын байгууллагаас иргэдэд зөвлөлөө.