fitness
  • 140 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-19

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 100 мянган төгрөг өгөх болжээ.

750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөг авах юм. Энэ шийдвэрийг тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал өнөөдөр Засгийн газрын хурлаар танилцуулжээ.      

Тус компанийн ТУЗ өнөөдөр 16.00 цагт хуралдаж, гүйцэтгэх удирдлагын багийн гаргасан, ногдол ашиг тараах шийдвэрийг эцсийн байдлаар албажуулна. ТУЗ-ийн зарим гишүүн энэ шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.   

2024 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас хувьцаа эзэмшигч иргэдэд 350 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн мэдээлэл өгсөн. Үлдсэн 200 мянгын эхнийхийг Цагаан сарын өмнө, үлдсэнийг дараагийн улиралд олгох нь зохимжтой гэж Засгийн газар өнөөдрийн хурлаас шийджээ.

Мөн өнөөдрөөс И-Монголиа-д дахь иргэдийн Баялгийн сангийн данс руу нэвтрэхэд асуулга явагдана. “Та ЭТТ-н 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу? Хуримтлалын дансандаа хийх үү? Эсвэл хуримтлалын дансанд хийсэн мөнгөөрөө нийслэлийн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжүүлэхэд зарцуулах уу? гэдэг сонголтыг иргэн та хийнэ хэмээн мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн