fitness
  • 111 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-20

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд олгох ногдол ашиг олгох шийдвэрийг өчигдөр ТУЗ-ийн хурлаар гаргажээ.


Ногдол ашгийг хоёр хувааж олгох бөгөөд эхлээд 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд энэ сарын 28-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болсон аж.


“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “2024 оны санхүүгийн балансаар 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон. Үүнээс 2024 оны арванхоёрдугаар сард урьдчилаад 130 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүсэн. Үлдсэн 200 мянга орчим төгрөгийг Цагаан сарын өмнө, хойно хоёр хувааж олгоно.


Иргэдийн ногдол ашигт нийтдээ 1.1 их наяд төгрөг хуваарилж байна. Харин төрийн эзэмшлийн ногдох ногдол ашигт 2.8 их наяд буюу иргэдийнхтэй нийлээд 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилна. Компани 2024 оны жилийн эцсээр 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 86 орчим хувийг ногдол ашиг болон гарч байна” хэмээн ярьжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн