fitness
  • 109 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-20

Энэ бямба гарагаас нийслэлд автомашины тэгш, сондгойгоор явуулах зохилцуулалт хэрэгжиж эхэлнэ. Хоёрдугаар сарын 22-ноос жолоочид дараах хуваарийн дагуу зорчих юм. Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 22, 24, 26-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
  • Харин 23, 25, 27-нд тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.

Мөн эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалтад гадаадын зочид төлөөлөгчдийн машин, эмнэлэг, яаралтай тусламжийн машин, хүнс түгээлтийн тээврийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн таних тэмдэг бүхий машин, сургууль цэцэрлэгийн багш, ажилчдын автобусанд хамаарахгүй.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн