fitness
  • 89 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 23 цагийн өмнө

Францын Парис хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төв байранд “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Мөн “Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр”-т Сангийн яамны төлөөлөл гарын үсэг зурсан байна.

Энэ нь олон улсын татварын стандартыг хэрэгжүүлэх, шударга татварын тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хийж буй чухал алхам юм. “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” нь татвар төлөхөөс зайлсхийхийг зогсоох, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэхүү хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улс бусад орнуудтай банкны данс, санхүүгийн хөрөнгийн талаарх мэдээллийг солилцох бүрэн боломжтой болно.

“Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” нь үндэстэн дамнасан корпорацууд нь үйл ажиллагаа явуулж буй улс бүрд татварын тайлан гаргаж,  татварын байгууллагууд хооронд харилцан тайлан солилцох боломжийг олгодог. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа үндэстэн дамнасан группийн үйл ажиллагааг ил тод байлгах, тэдгээрийг татвараас зайлсхийхээс сэргийлэх юм.

Олон улсын татварын хамтын ажиллагааны хүрээнд дээрх хэлэлцээрүүдэд гарын үсэг зурснаар Монгол Улс олон улсын татварын стандартын хүрээнд татварын зорилгоор харилцан мэдээлэл солилцох, татварын орлогоо хамгаалах, шударга татварын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр томоохон амжилт гаргаж байгаа юм.

Эдгээр чухал ажлуудад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хамтрагч Д.Буяндэлгэр агсны хөдөлмөр, хичээл зүтгэлийг гүнээ хүндэтгэн дурсан санаж байна. Түүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл Монгол Улсын олон улсын татварын хамтын ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, бидний хамтын зорилгод чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэж Сангийн яам мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн