fitness
  • 228 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 12 цагийн өмнө

Туулын хурдны замын тендерийг маргааш буюу гуравдугаар сарын 14-нд нээнэ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, хотын ерөнхий архитектур тэргүүтэй албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа. 

Хаврын бүтээн байгуулалтаар Туулын хурдны замыг эхлүүлж чадвал 2027 он гэхэд Улаанбаатар хотын түгжрэлийг 13.5 хувиар бууруулах боломжтой гэдгийг хотын дарга хэлэв. 

skip-share

Хурдны зам 33 км урт, зургаан эгнээтэй байх аж.

Хурдны зам барихтай холбоотой газар чөлөөлөлтөд 76 нэгж талбар өртөж буй бөгөөд 36 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. 

Түүнчлэн нэгдүгээр тойрог замын Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г боловсруулж эхэлсэн. Энэ тойрог зам Яармагийн гүүрээс хойш Хархорины баруун талаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг тойрон Чулуун овооноос орж ирэх аж. 

Тойрог зам барихтай холбоотойгоор зарим худгийг татаж, өөрчлөх шаардлагатай юм байна. Мөн Үндэсний урлагийн их театр барих аж. 

Гүйцэтгэгч компанийн түр кэмпийг Дүнжингаравын хойд хэсэгт болон мянган машины зогсоолын урд хэсэгт байрлуулахаар төлөвлөсөн байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн