Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт иржээ.
Энэ тухай хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэйгээр ажиллаж өнөөдөр 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан байна.
“Опен хаус” ХХК болон бусад орон сууцны конторууд авто зам болон орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.