fitness
  • 161 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Төгрөг нь Монголын албан ёсны мөнгөн тэмдэгт юм.

Одоогоор байнгын хэрэглээнд байгаа хамгийн бага дэвсгэрт нь арван төгрөгийн дэвсгэрт бол хамгийн их нь 20 мянган төгрөгийн дэвсгэрт юм.

Монгол Ардын засгийн газраас 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргаж, 1925 оны арван хоёрдугаар сарын 9-нд анх 200 100 төгрөгийг гүйлгээнд гаргажээ. Ингэснээр төгрөг Монгол Улсын газар нутагт гүйлгээнд орсон түүхтэй.

Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж, "төгрөг" гэж нэрлэн, цагаан мөнгөн зоос болон цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргаж байжээ.

Дан цагаан мөнгийг гүйлгээнд гаргахад хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагаар цаасан дэвсгэрт гаргасан байна.

Төгрөгийг гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж, дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ.

Төгрөг гүйлгээнд гаргахад гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, гадаад мөнгөн тэмдэгт дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгөнүүдийг гүйлгээнээс татах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна.

Хятад янчаан тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв.

Эх сурвалж: Монголбанк

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн