fitness
  • 359 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-03-19
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг байдаг. Тийм ч учраас бид хэвлэлийн эрх чөлөөг тууштай дэмжиж байх учиртай.
Өнөөдөр болж өнгөрсөн Ноорог.мн сайттай холбоотой үйл явдал ямар ч учир шалтгаантай байсан хууль хяналтын байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан үйл явдал боллоо гэж олон нийт үзэж эсэргүүцлээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.
Хэдийгээр тодорхой төрлийн гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байгаа ч гэсэн арга, аргачлалын хувьд хүний эрхэд ээлтэй байх, хуульд заасан хамгийн боломжит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байх нь энэ чиглэлийн байгууллагуудад мөрдөх чухал зарчим юм.
Төрийн ажлын арга барил нь хүний эрхийг хамгаалсан хүн төвтэй байхыг бүхий л шатны төрийн албан хаагчдаас бид шаардах болно. Ийм хандлагын өөрчлөлтийг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлж шинэ стратегиа батлахдаа хамгийн гол зорилтоо “Хууль хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн байх” хэмээн дэвшүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороод уг асуудалд хуулийн хүрээнд хяналт тавьж оролцох ба энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг хэлэлцэх болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн