fitness
  • 225 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-03-20

Нойр бол өдөр бүр давтагддаг, эргэж буцдаг, бидний амьд байх амин чухал зайлшгүй физиологийн хэрэгцээ юм. Гэсэн хэдий ч нойрны асуудал, нойрны эмгэг, нойргүйдэл нь энэ зууны аюулын харанга төдийгүй, дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн багагүй хувь нь нойрны дутагдалтай, нойр хангалтгүй, завгүй нийгэмд амьдарч байна. Судалгаанаас үзэхэд, насанд хүрэгсдийн 10% нь архаг нойргүйдэлтэй, 40% нь нойрны эмгэгтэй, харин өсвөр насныхны 67% нь архаг нойрны дутагдалтай байна.

Эрүүл  нойрны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь баасан гарагт дэлхий даяар Дэлхийн Нойрны Өдрийг тэмдэглэдэг ба энэ жилийн хувьд "Make Sleep Healthy a Priority"  уриатай Дэлхий даяар нойрны эрүүл мэндийг сурталчилж байна.

Манай орны хувьд энэ жил Натур Мед Уламжлалт & Сэргээн засах төв болон “Монголын Нойр Судлалын Нийгэмлэг” хамтран Дэлхийн нойрны өдөрт нэгдэн "Нойроо Хайрлая" уриан дор өсвөр насныхны дунд хөдөлгөөн, спортоор дамжуулан нойрны ач холбогдлыг сурталчлан оролцлоо.

Нойргүйдлийн гол шалтгаанууд:

  • Буруу зуршил: Технологийн хэт хэрэглээ – Гар утас, компьютер, сошиал медиа хэрэглэх нь нойрны хэмнэлийг алдагдуулдаг.
  • Кофеин, сэргээш, согтууруулах ундаа, никотин – хэтрүүлэн, оройн цагаар хэрэглэх нойрны чанарыг бууруулна.
  • Стресс, ажлын ачаалал – Тайван бус байдал үүсгэж, нойргүйдэлд хүргэнэ.
  • Эрүүл мэндийн асуудлууд – Нас ахих тусам нойрны чанар буурдаг, биеийн өвчнүүд нойронд нөлөөлдөг

Улаанбаатар - Лиг

Натурмед сэргээн засах төв, Монголын нойр судлалын нийгэмлэг  хамтран  Нойрны эрүүл мэндийн хамгийн энгийн бөгөөд чухал алхам бол дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх явдал гэдгийг сурталчлан  СХД-ийн ЕБС-ийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд волейболын аварга шалгаруулах  тэмцээнийг дэмжиж ажиллалаа.

Өсвөр насныхны дунд хөдөлгөөнөөр дамжуулан чанартай нойрсох, эрүүл нойртой байх  ач холбогдлыг сурталчилсан  энэхүү тэмцээнд 112 багийн 1344 хүүхэд оролцсон нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг байв. Үүнээс гадна, ухаалаг төхөөрөмжийн хэт хэрэглээнээс үүдэлтэй нойрны асуудалд анхаарал хандуулах зорилгоор PAJAMA DAY аяныг ЕБС-ийн сурагчдын дунд өрнүүлж, нойрны ач холбогдлыг таниулах ажлыг мөн идэвхтэй зохион байгууллаа.

2025 оны 03-р сарын 15-16-ны өдрүүдэд нэг дор 6 сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан Улаанбаатар - Лиг тэмцээнд 2 насны ангиллын 112 багийн 1344 сурагч өрсөлдөж, насны ангилал бүрийн аварга багуудад Natur Bucks Volleyball Club-ийн тусгайлан урласан өмсгөл, мөнгөн шагнал, бусад бэлгүүдийг гардуулсан. Мөн шилдэг тоглогч, шилдэг хөгжөөн дэмжигчдийн шагналыг #SocialPay ивээн тэтгэсэн юм.

Эдгээр үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, боловсролын байгууллагуудын анхаарлыг нойрны ач холбогдолд хандуулах чухал ач холбогдолтой байлаа.

Та ч бас #Нойроо_Эн тэргүүнд тавиарай!

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн