Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээнийг Хүй 7 худагт энэ сарын 29-нд зохион байгуулна.
Уг тэмцээнд 21 аймаг, есэн дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах төрлөөр авхаалж самбаагаа сорих юм. Мөн уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулах аж.
Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдаан болон бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.