Ам.долларын ханш өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр 3380 төгрөг байсан. Тэгвэл ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс эхлэн тогтмол өсч 3500 төгрөгт хүрчээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ам.долларын бэлнээр авах ханш арилжааны банкуудад 3475 төгрөг байгаа бол зарах ханш 3500 төгрөгт хүрсэн байна.
Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц 4.9 тэрбум байна гэж Монголбанк өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ нь таван сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц юм.
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ам.долларын ханш тогтмол өсч эхлэхэд эдийн засагчдын зүгээс импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь долларын ханш өсөхөд нөлөөлж байна гэдэг байр суурийг илэрхийлж байв.