fitness
  • 154 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-03-31
  • Ой хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр
  • Багануур, Багахангай дүүрэг "Маш өндөр",
  • БЗД, СХД, СБД, ХУД, ЧДүүрэг "Өндөр"
  • Баянгол, Налайх дүүрэг "Бага" түвшинд тус тус үнэлэгджээ. 

Тиймээс хавар намрын хуурайшилтын улмаас ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга хийж, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах болон ил задгай гал гаргахыг дараах хугацаанд хориглолоо.

  • 3 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 10-ны өдөр
  • 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус тус хоригложээ.

Иргэдийн явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэн явуулж буй амралт, аялал жуулчлалын газруудтай хамтран иргэдийг нийслэлийн ногоон бүсэд нэвтрүүлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгожээ.

Ойн хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг

  • Нийслэлийн онцгой байдлын газар
  • Нийслэлийн байгаль орчны газар
  • Нийслэлийн аялал жуулчлалын газар
  • Нийслэлийн цагдаагийн удирдах газар
  • Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар
  • Дүүргийн Засаг дарга нар
  • УБ хотын УСУГазар ОНӨААТҮГ
  • УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Нийслэлийн засаг даргын тамгын газарт тус тус үүрэг болгожээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн