Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 516 болж өсөөд буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Эмнэлэгт 128 хүн эмчлүүлж байгаа бол гэрээр 12 хүн эмчлүүлж байна. 376 хүн эдгэрээд байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой. Улаанбурхан өвчний халдварууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.
Иймд хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.