fitness
  • 349 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-04-14

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.04.14) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд “Нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. 

Байнгын хорооны тогтоолоор сонсголын товыг өөрчилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны мягмар гарагт хийхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийхээс өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн санал гаргалаа.

Түүний гаргасан саналыг хүлээн авч, мэдээлэл сонсох ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна хэмээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан мэдэгдэв.

ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Баяраагийн Рагчааг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлээд байгаа юм.

Нэр дэвшигч Б.Рагчаа өдгөө Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн