fitness
  • 134 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

"Оюутолгой" компанийн удирдлагууд өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, тэдний асуултад хариулав.

Энэ онд тус компанийн зэсийн үйлдвэрлэл 50 хувиар өсөх сайн мэдээтэй байна. Энэ оны эхний улиралд зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өсжээ.

Дэлхийд хоёрдугаарт орох хэмжээний ур туузан дамжуурга гүний уурхайд ашиглалтад орсон. Мөн гүний уурхайд хоёр дахь, анхдагч бутлуурыг суурилуулахаар ажиллаж байна. Анхдагч бутлуур нь том хэмжээтэй хүдрийн биетүүдийг бутлан жижиглэх үүрэгтэй юм.

Тус компани "Ухаалаг үйлдвэр" төсөл хэрэгжүүлэн, бүх машиндаа олон тооны мэдрэгч суурилуулжээ. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тэдгээр мэдрэгчийн ирүүлдэг мэдээлэлд үндэслэн машины эвдрэлийг урьдаас таамаглах боломж бүрдсэн гэж Техникийн үйлчилгээ, өсөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр танилцуулав.

2050 он гэхэд "Оюутолгой" нүүрс хүчлийн хийн ялгарлаа 0 болгох зорилт тавьжээ. Энэ хүрээнд манай улсад хамгийн томд тооцогдох, ачааны цахилгаан машин авчирсан байна. 

Цэнэглэх станцыг суурилуулж дууссаны дараа цахилгаан машиныг ашиглаж эхлэх юм. Мөн сэргээгдэх эрчим хүчээр уурхайн нийт цахилгааны 30 хувийг хангана. Дотоодын сэргээгдэх эрчим хүчний компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлажээ. Шалгарсан компани салхины эрчим хүч нийлүүлж, талууд Худалдах-худалдан авах гэрээ байгуулан, хамтран ажиллана гэв. Баяжуулах үйлдвэр хамгийн их буюу уурхайн нийт цахилгааны 90 орчим хувийг дангаараа ашигладаг. 

Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн зэсийн зах зээлийн талаар мэдээлэл өгөв. 

Тэрээр "Энэ онд зэсийн зах зээл тогтворгүй байна. Өнгөрсөн онд нэг тонн зэс 9300 ам.доллар байсан ч одоо 8700 ам.доллар болсон.

Бид энэ онд үнэ 9000 ам.доллараас буухгүй гэсэн хүлээлттэй байсан ч үнэ савласан. Энэ онд ч тогтворгүй хэвээр байх төлөвтэй байна.

Харин алтны үнэд өөрчлөлт ороогүй" гэв.

"Оюутолгой" гүний уурхайд нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ оны нийт хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар байна.

Энэ оны эхний улиралд дотоодод 1.8 их наяд төгрөгийг татвар, хураамж, төлбөрт зарцуулж, 120 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.

Тус компани одоогоор ашигтай ажиллаж эхлээгүй тул ААНОАТ төлдөггүй. 700 сая төгрөгийн ААНОТ төлсөн нь банкны хүүгийн орлоготой холбоотой гэв.

Өмнөговь аймагт 10 тэрбум төгрөгийг боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон чиглэлээр хэрэгжүүлжээ.

Ташрамд сонирхуулахад дэлхийн уул уурхайн компаниудын нийт ажилтны 15 хувь  нь эмэгтэйчүүд байгаа бол "Оюутолгой"-д энэ үзүүлэлт 23 хувь байгаа бөгөөд 50 хувьд хүргэх зорилт тавьжээ. Харин удирдах ажилтнуудын тал нь эмэгтэйчүүд байгаа аж.             

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн