Өнөөдрийн хурлаар Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тодруулбал
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа цөмийн эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хий бууруулах, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй томоохон алхам болсон гэж дэмжиж буй иргэд ч байна. Мэдээлэл дутмагаас болж шүүмжилж байгаа иргэд ч байна.
Мөн байгаль орчны чиглэлээр буюу агаар, ус, хөрс, малын эрүүл мэндийн чиглэлээр санаа зовж, үүнд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байгааг онцлон хэлэх ёстой" гэв.