fitness
  • 118 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 9 цагийн өмнө

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил Улаанбаатар хотын найман байршилд мод тарина.


Тодруулбал, Баянзүрх дүүргийн “IGM” цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүргийн Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас, Налайх дүүргийн “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”, Баянгол дүүргийн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”, Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”, Хан-Уул дүүргийн Айцын ам, Баянзүрх дүүргийн Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар", Сонгинохайрхан дүүргийн “Хамбын овоо” зэрэг байршилд мод тарихаар төлөвлөжээ.


Ойн газрын мэргэжилтнүүд төрийн байгууллагуудаж ахуйн нэгж, хувь хүмүүс хуваарьт газраа сонгосон өдөр, цагийнхаа дагуу мод тарихад газар дээр нь заавар зөвлөгөөг өгч байгаа. Иргэд саналаараа байршил, өдөр, цагаа сонгон очиж мод тарих боломжтой аж.


Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулна” хэмээн зарлаж, орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гарагт мод тарьдаг. Энэ нь байгаль орчноо хайрлаж, зохицон амьдрах уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, ой, усны нөөцийг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна манай орны ойн санг 9 хувьд хүргэх зорилготой.


Мод тарих бэлтгэлээ өнгөрсөн хугацаанд базаасан тул энэ оноос их хэмжээний талбайд бөөнөөр мод тарьж эхэлнэ.  Тухайлбал, 2025-2027 онд мод тарих хөдөлгөөнөө эрчимжүүлж 570 сая, 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьснаар мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ өмнөх онуудынхаас 5-6 дахин нэмэгджээ. Улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292 сая ширхэг тарьц суулгац ургуулах боломжтой. Тарьц суулгацын нөөцийг цаашид 100 саяд хүргэхээр төлөвлөөд байгаа. 



Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн