fitness
  • 297 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 19 цагийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, зарим тохируулга хийхээр болсноо зарласан.

Энэхүү хэвлэлийн үеэр сэтгүүлч "Тэтгэврийн зээлийн цаашид хэрхэн олгох талаар тодорхой тайлбарлаж өгнө үү. Зөвхөн өр, орлогын харьцаа 50/50 хувь гэж өөрчлөгдсөн үү. Хугацаа нь ямар байх вэ" гэж асуулаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэхүү асуултад "Тэтгэврийн зээлийг цалин, хадгаламж барьцаалсан хэрэглээний зээлтэй адилтган ижил бүтээгдэхүүн гэдгээр нь авч явна. Иймд ямар нэг хугацаа гэж яригдахгүй. Хэрэглээний зээл бол жишиг стандарт. Өр орлогын харьцаа 50/50 хувь гэдгээрээ явна. Тэтгэврийн зээлийг зургаан сараар ч олгож байгаа банк бий, 12-24 сараар олгодог ч банк бий. Энэ бол банкны дотоод бодлогоор явж байгаа тул төв банкнаас үүнд нөлөөлөхгүй" гэж хариулсан.

Харин 2025 оны нэгдүгээр улиралд буюу гуравдугаар сард болсон хурлаараа төв банкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэврийн зээл олгохыг хязгаарласан талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа "Нэгдүгээрт Дэлхийн Банк тэтгэврийн зээлийн зориулалтыг судлахад 60-аас илүү хувь нь хүүхдийн сургалтын төлбөрт, хүүхдээ машин болон орон сууц авахад нь урьдчилгаанд өгч байна. Өөрсдөдөө биш, гэр бүлийнхэндээ л зориулж байгаа нь тэтгэврийн насныханд амьдрахад санхүүгийн хүндрэлд оруулдаг нь харагдсан.

Хоёрдугаарт УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэсэн нэг удаагийн хууль гарч байсан. Тухайн үед тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол энэ оны гуравдугаар сард Мөнгөний бодлогын хороо шийдвэрээ гаргах үед тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 2.1 их наяд төгрөгт хүрсэн байсан.

Маш идэвхтэй, хамгийн өндөр өсөлттэй хэрэглээний зээл болоод байсан. Мөн Монголбанканд Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас хяналтгүйгээр өсөж байгаа энэ зээлд тодорхой хязгаарлалт, бодлогын шийдвэр хэрэгтэй байгаа учраас хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлж байв.

Дээрх үндэслэлүүдээр амьжиргааны баталгаажих доод түвшнээс хэтрүүлж зээл олгохыг хориглосон. Гэвч энэ нь огцом хатуу шийдвэр байсан нь амьдрал дээр харагдлаа. Мөн тэтгэврийн насны иргэдээс ч хүсэлт ирүүлсэн. Иймд хэрэглээний зээлийн ангилалд орууллаа" гэлээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн