fitness
  • 16 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг эхлүүлж байгаа аж.

Энэхүү аяны хүрээнд “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг”-ийг Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны “Мэнд Цолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбайд зохион байгуулав.

Тус өдөрлөгт шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Улаанбаатар хотын даргын орлогч, НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-ын төлөөлөгчид оролцов.


Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалттай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын ажилчид бид уртасгасан цагаар, эрчимжүүлсэн бэлэн байдалд орж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гээд ажиллаж байгаа. Та бүхэн энэ зүтгэлийг үнэлж вакциндаа хамрагдаарай.

Эргэлзэх зүйл байхгүй. Бид хамгаалж болох зүйлийг хийж чадахгүй явсаар хүүхдүүдээ алдаж байна. 2015, 2016 оны дэгдэлтээс маш сайн сургамж авсан. Өнөөдөр улаанбурхан өвчний тохиолдол 10,300-г давж, долоон хүүхдийн амь эндсэн байна.

Өвчлөлийн зураглалыг харвал гадуур их явж байгаа 17-оос дээш насны залуучуудын өвчлөл нэмэгдэж байгаа. Өвдсөн хүмүүс нь 2 нас хүртэлх тунгаа гүйцэд аваагүй хүүхдүүдэд халдвар тараагаад байна. Тиймээс бяцхан үрсээ иймэрхүү золиос болгож болохгүй.

Удахгүй наадам болж, олон хоног амарна. Бүгдээрээ сайхан тайван амарцгаая. Өвчин зовлонгоос айж эмээхгүй, вакциндаа хамрагдчихаад сайхан наадъя" хэмээн ярилаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн