fitness
  • 498 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-10

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-аас хүн амын дунд зонхилон тохиолддог нас баралтын хувь өндөртэй халдварт бус өвчний болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүний эмийн зөвлөлөөр зөвшөөрөгдөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөх бөгөөд одоогийн байдлаар гурван  дистрибьютер байгууллагын Улаанбаатар хот болон 21 аймаг дах 191 салбар эмийн сангаар улс орон даяар түгээж эхэлсэн.

Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн хүрээнд хүн амд түгээгдэх эмийг хүртээмжтэй байлгах зорилгоор гурван дистрибьютороор хязгаарлахгүйгээр ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудаар дистрибьютороор дамжуулан гэрээлэн түгээх боломжтой боллоо. Энэхүү хөтөлбөрийн эмүүдийг хүн амд түгээх хүсэлтэй эмийн сангууд Монгол эм импекс ХХК, Моносфарм трейд ХХК, Ази Фарм ХХК-д хандана уу.

Бусад мэдээ

Бага насны хүүхдийг хүчтэй сэгсрэх нь тархины гэмтэл үүсгэх эрсдэлтэй

Бага насны хүүхдийг хүчтэй сэгсрэх нь тархины гэмтэл үүсгэх эрсдэлтэй

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон ний

Улсын эмнэлгийн удирдах ажилтан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг шалгаж байна

Улсын эмнэлгийн удирдах ажилтан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн