fitness
  • 62 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Энэтхэгийн Элчин сайдын яам болон Гандантэгчэнлин хийд хамтран тус хийд дээр 40 багц “Монгол Ганжуур” номыг Монголын хийд болон шашны байгууллагуудад гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Ганжуурын багц бүр 108 ботитой. Эдгээр багцыг Энэтхэгийн Соёлын яамны Индира Гандигийн нэрэмжит Үндэсний Урлагийн Төвийн харьяа Гар бичмэл судруудын Үндэсний байгууллага дахин хэвлүүлжээ.

Хамба Номун Хан Гэвш Лхаарамба Д.Жавзандорж хэлсэн үгэндээ Энэтхэгийн Засгийн газарт 40 багц Ганжуурыг илгээсэнд талархал илэрхийлэв. Элчин сайд ноён Атул Малхари Готсурве Ганжуур бол Бурхан багшийн зарлигийн орчуулга буюу аман зарлигийн эмхтгэл юм хэмээв.

Мөн тэрээр Бурхан Буддагийн захисан панчшил буюу энх тайван зэрэгцэн орших зарчим өнөөдөр ч хамааралтай гэдгийг дурдав. Тэрээр Энэтхэгийн Ерөнхий сайд Narendra Modi-ийн Энэтхэг, Монгол бол оюун санааны ахан дүүс гэсэн үгийг иш татав. Мөн дайн дажинтай энэ үед Бурхан Буддагийн энх тайвны сургаал маш чухал болохыг онцоллоо.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн