fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

 “Зам, тээврийн хөгжлийн төв”-өөс авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ.


Улсын хэмжээнд 33 төлбөр авах цэг байгаагаас өнөөдрийн байдлаар 12-ыг нь бүрэн цахимжуулжээ. Төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа аж. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх юм байна.


Тиймээс “Зам тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраас “Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян”-ыг энэ сарын 5-наас эхлүүлжээ. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн аж. Мөн жолооч нарыг хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулж байгаа юм.


Жолооч нар Ebarimt.mn, Ezam.mn, E-Mongolia.mn зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан төлбөрийн мэдээллээ шалгах болон төлөх боломжтойг албаныхан хэлж байна. Жолооч нарын төлсөн төлбөрийг авто замын засвар, арчлалтад зарцуулдаг болохыг мэргэжилтнүүд дурдлаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн