fitness
  • 48 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ спортын зарим төрлийг зуны Олимпоос өвлийн Олимп руу шилжүүлэх асуудлыг нухацтай авч үзэж байна гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд “Киодо” агентлагт мэдээлжээ. 


Энэхүү санал нь зуны Олимпыг зохион байгуулах зардал огцом өсөж байгаатай холбоотойгоор ОУОХ-ноос зардлыг бууруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаас үүдэлтэй боловч спортын холбоодын эсэргүүцлийг харгалзан үзвэл ийм огцом өөрчлөлт хийх боломжтой эсэх нь хараахан тодорхойгүй байна.


2028 оны Лос-Анжелесын Олимпод крикет, лакросс зэрэг спортын таван төрлийг шинээр оруулснаар түүхэндээ хамгийн олон буюу 36 төрлийн тэмцээн уралдаан болох юм. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр, 2032 онд Брисбен хотод болох зуны Олимпоос спортын олон төрлийг санхүүгийн асуудлаас шалтгаалан хасах бөгөөд зарим төрлийг өвлийн Олимп руу шилжүүлэхээр төлөвлөж байна.


ОУОХ-ны нэгэн гишүүний таамаглаж буйгаар, жүдо, бокс зэрэг тулааны спорт, мөн сагсан бөмбөг, волейбол зэрэг багийн спортын төрлүүдийг шилжүүлж магадгүй байна. Түүнчлэн одоогийн Олимпын хөтөлбөрт багтаагүй хүйтэн цаг агаарын спорт болох кросс гүйлт, циклокросс зэрэг төрлүүдийг нэмэх асуудлыг мөн хөнджээ. 


Харин биатлон, бобслей, скелетон, шайбтай хоккей, тэшүүр, цана, сноуборд, керлингийн олон улсын холбоодыг төлөөлдөг Өвлийн олимпын холбоод дээрх өөрчлөлтөд шүүмжлэлтэйгээр хүлээн авчээ. “Ийм хандлага нь өвлийн Олимпын наадмыг өвөрмөц болгодог брэнд, өв уламжлал, онцлог, цас, мөсөн дээр дасгал сургуулилалт хийдэг баяр бахдалыг сулруулна гэж үзэж байна” гэж Өвлийн олимпын холбоодоос гаргасан мэдэгдэлд дурдсан байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн