fitness
  • 54 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бэлтгэл ажлууд бүрэн дуусах шатандаа орж, бетон зуурмагийн үйлдвэр, арматур бэлтгэх талбайн ашиглалтад бэлтгэл хангагдлаа гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Төслийн үйл ажиллагаанд “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн инженерийн баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах гүйцэтгэгч “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна. 

Бетон зуурмагын  үйлдвэр нь цагт 360 м³ бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, 2×HZS180 маркийн автомат холих төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн байгууламж юм. 

Элсийг угааж боловсруулдаг, дүүргэгчийг халаах систем бүхий агуулахад хадгалдаг зэрэг технологийн шийдлүүд нь улирлын нөхцөлөөс үл хамааран өндөр чанарын бетон үйлдвэрлэх боломж бүрдүүлж байна.

Үйлдвэрийн дэргэдэх дам нуруу үйлдвэрлэх хэсэгт төмөрбетон Т хэлбэрийн дам нурууг бүрэн автомат хэв хашмалын системээр үйлдвэрлэж, уураар арчилж бат бэхийг ханган ажиллаж байгаа бөгөөд одоогоор 60 ширхэг дам нуруу бэлэн болсон байна.

Мөн үйлдвэр нь олон улсын стандартын дагуу бетон болон дүүргэгч материалын чанар, бат бэх, нягт, ширхэглэлийн шинжилгээ хийдэг иж бүрэн лабораторитой. Инженерийн баг үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавьж, төслийн бүтээцийн чанар, стандартыг найдвартай ханган ажиллаж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн