fitness
  • 35 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Залуу ноёд групп, ЗХ-ний 034-р анги, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат хоёр дахь удаагаа түрүүллээ.

Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпораци, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Бүтээмж Тауэр” ХХК, Ховд аймгийн ОБГ, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, "Алдар" спорт хороо, Янжка'с Терафи ХХК, Энгүүн Цог Жавхлант ХХК-ийн бөх, аймгийн арслан Д.Батбаяр нар шалгарлаа.

Наймд улсын начин О.Түмэн, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, аймгийн арслан Б.Цагаанбанди нар үлдэв.

Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн хурц арслан У.Батцоожид гардуулав.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 29-ний бямба  гарагт 11:00 цагаас Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.  

Эх сурвалж: МҮБХ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн