fitness
  • 62 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээврийн 40 хувьтай үргэлжилж байна

Өвлийн нөхцөлд барилга угсралтын ажилд өндөр шаардлага тавигддаг тул талбайн инженерүүд бетон цутгалтыг хэвийн үргэлжлүүлэх тусгай аргачлал боловсруулжээ.

Цутгалт явагдах хэсгийг бүрэн битүүмжилж, дотор орчны температурыг +10 хэмд тогтвортой барьж, бетон 70 хувийн бат бэхдээ хүртэл дулааны арчилгаа хийж байгаа аж. Энэ нь бүтээцийн чанар, тэсвэртэй байдлыг хангах зорилготой гэв.

Төслийн буудал болон тулгуур угсралтын ажил 42.5 хувийн гүйцэтгэлтэй, тулгуур багануудын суурийн ажил 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Буудлын барилгын каракасын бетон цутгалт 75 хувьд хүрч, хэв хашмал угсралт, арматурын зангилаа, дотор инженерийн холболтын бэлтгэлийн ажлууд зэрэгцэн хийгдэж байна.

Дүүжин замын шугамын тоноглолын суурилуулалт 2026 оны нэгдүгээр улиралд эхэлнэ.

Урьдчилсан судалгаагаар дүүжин зам ашиглалтад орсноор Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, авто замын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносох, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх зэрэг давуу талууд бий болохоор тооцоолжээ.

Мөн авто замын хөдөлгөөний дундаж хурд 4 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ.

Эх сурвалж: НЗДТГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн