fitness
  • 80 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Монголын Шувуу Хамгаалах Төв болон Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн "Эрчим хүч, ус хангамжийн төв" махчин шувуудын цахилгааны хүчдэлд цохиулах эрсдлийг бууруулах, үхэл хорогдлыг арилгах чиглэлд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамын 1,100 гаруй төмөр бетон тулгуурт “шувуу хамгаалах” тусгаарлагч 2026 оны хавар УБТЗ-ын салбар нэгж өөрийн хүн хүч, хөрөнгөөр суурилуулах юм.

АНЭУ-ын Mohamed Bin Zayed Махчин шувуу хамгаалах сангийн санхүүжилтээр тусгаарлагч худалдах авах аж.

Өнгөрсөн наймдугаар сард хийсэн судалгаагаар Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамд 17 зүйлийн 208 бодгаль махчин шувуу эндсэний 46 нь идлэг шонхор байжээ. Шугамыг тусгаарлагчаар бүрснээр махчин шувуудын үхэл хорогдлыг 95 хувиар бууруулах боломжтой юм.

Монгол орны хэмжээнд өмнө нь ижил төрлийн тусгаарлагчаар ойролцоогоор 27,000 шонг бүрж, шувуудын үхэл хорогдлыг 95 хувь бууруулсан туршлага бий. 

Эх сурвалж: Монголын шувуу хамгаалах төв

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн