Зорчигч урсгал багассантай холбогдуулан 2025 оны 12-р сарын 11-ний өдрөөс 2026 оны 01-р сарын 05-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22-р галт тэрэгний аяллыг цуцалжээ.
Улмаар, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 7 хоногийн 4 өдөрт 5 удаа аялдаг байсныг дараах байдлаар өөрчилсөн байна.
Харин Пүрэв, Ням гарагийн 20:22 цагаас хөдлөх 22-р галт тэрэг дээрх хугацаанд аялахгүй болсныг мэдэгдлээ.
Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН